Нүүр хуудас Нийгэм АТҮТ-өөс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлэв

АТҮТ-өөс Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлэв

164
0

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэл хүргүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 09-10-нд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран Эрээн-Замын-Үүд чиглэлийн улс хоорондын зорчигч тээврийн автобусанд 1000 ширхэг тарваганы арьс хууль бусаар хил нэвтрүүлж байгаад саатуулагдлаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттерээр тархсан байна. Тус төвөөс энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд анх олон нийтийн сүлжээгээр цацсан иргэдийг тогтоож, хариуцлага хүлээлгэхийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хүргүүлсэн мэдэгдэлдээ дурьджээ.

Мөн тус төвийн удирдлагуудын нэр хүндэд халдсан нь хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here