Нүүр хуудас Нийгэм АШУҮИС-ийн мэдэгдэл

АШУҮИС-ийн мэдэгдэл

720
0

АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуус, ажилтан ажиллагсад, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан тушаалын төлөө улайран зүтгэгч, увайгүй нөхдүүдэд хандан гаргаж байна.

Өнөөдөр АШУҮИС-ийн Захирлыг улс төрийн шалтгаанаар ажлаа өгөхийг шаардсан тухай сонслоо.

Манай хамт олон төр засгаа хүндлэх үүднээс Монгол улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийг 2013 оны наймдугаар сараас хойш чадварлаг удирдан, үсрэнгүй хөгжилд хүргэсэн захирлынхаа хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснийг нь төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагад учирлан тайлбарласан бичгийг удаа дараа хүргүүлсэн билээ.

Гэвч үүнийг үл ойшоон албан тушаал горилогч, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхдүүд, тухайлбал, сургалт эрдмийн ажлын туршлагагүй, урд хашиж байсан ажил үүргээ амжилттай биелүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭДГИЙГ ЭРС МЭДЭГДЭЖ БАЙНА.

Монголын ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол ардын намын Удирдах зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна.

Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно.

Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая залуусаа!

Эрүүл монгол хүн байж эх орон маань хөгжих учиртай.

Их сургуулийг сэтгэлтэй, эрдэмтэй хүмүүс удирдах учиртай.

Эх орон, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй бүхэн энэ мэдэгдлийг цааш нь түгээж бидэнтэй нэгдээрэй.

АШУҮИС-ийн хамт олон

Ил захидал

75 жилийн түүхтэй АШУҮИС-ийг хөгжүүлэхийн төлөө эрдэм чадал залуу нас, бүхнээ зориулсан Монгол улсын Ардын багш, Ардын эмч, Гавьяат багш, Гавьяат эмч нар, эрдэмтэн багш, профессорууд маань Монгол улсын Анагаахын боловсролыг улс төрөөс ангид байлгаж хөгжүүлэх талаар төрийн гурван өндөрлөгт хүргэж байсан билээ.

Өнгөрсөн жилүүдэд нийт хамт олны маань олсон ололт батжиж, зорьж буй их ажлууд биеллээ олоосой гэж бид хүсэн доорх ил захидлыг илгээж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here