Нүүр хуудас Соёл урлаг Хэн дараагийн Жэймс Бонд вэ?

Хэн дараагийн Жэймс Бонд вэ?

255
0

Алдарт зохиолч Йан Флеммингийн зохиолоос сэдэвлэн бүтээгдээд өдгөө нийт 24 цуврал анги дэлгэцнээ гараад байгаа Жэймс Бонд 007 киноны шинэ ангид хэн тоглох вэ гэсэн яриа гарч эхлээд байна. Учир нь сүүлийн 4 ангид Бондын дүрийг бүтээсэн Даниэл Крейг дараагийн ангид тоглох эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэдийгээр албан ёсоор энэ дүрийг бүтээхгүй гэж мэдэгдэл гараагүй ч өөр жүжигчин цувралыг үргэлжлүүлж магадгүй байгаа ажээ.

Тэгвэл шинэ Жэймс Бондын дүрийг бүтээж магадгүй хэд хэдэн жүжигчид байгаа бөгөөд тэдний дундаас “The war”, “Mad Max”, “Legend” зэрэг киногоор нь бидний сайн мэдэх жүжигчин Том Харди хамгийн өндөр магадлалтайд тооцогдож байгаа ажээ.

Жэймс Бонд 007 цувралын шинэ ангийг Сэм Мэндес найруулахгүй нь тодорхой болсон. Шинэ ангийг найруулах хүнээр Кристофер Нолан ажиллаж магадгүй байгаа юм. Тэрээр нэгэн телевизийн шоунд оролцох үеэрээ цувралын дараагийн ангийг найруулахдаа баяртай байх болно хэмээн хэлсэн байна.

Хэрэв Нолан Жэймс Бондын дараагийн ангийг найруулах аваас Том Харди Бондын дүрийг авах магадлал хамгийн өндөрт тооцогдох ажээ.

Том Хардигаас гадна энэ дүр дээр Том Хидлэстон, Дамиэн Луйс, Идрис Элба,Хэнри Кавил нарын нэр яригдаж байгаа юм. Мэдээж эдгээр жүжигчдээс гадна Даниэл Крейгийг мартаж болохгүй.

Эдгээр нэр нь дурдагдсан жүжигчдээс хамгийн сонирхол татаж байгаа нь Идрис Элба юм. Хэрэв тэрээр энэ дүрд тоглохоор болбол хамгийн анхны хар арьст Жэймс Бонд болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here