~”Баг төсөл”-ийн хүрээнд Засаг дарга нар шинэ МОТОЦИКЛЬ-той болжээ~
Төв аймаг энэ онд “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” уриаг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд “Баг төсөл”-ийг хэрэгжүүлэн, төрийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарыг шинэ мотоциклиор хангах зорилт тавин ажиллаж буй юм.
Мотоциклийн зардлын зохих хувийг аймгаас шийдвэрлэхээр болжээ. Өндөрширээт сумын Сантын 4 дүгээр багийн Засаг дарга Б.Энхсайхан, Уянгын 3 дугаар багийн Засаг дарга Б.Гунгаазаан, Хайрханы 2 дугаар багийн Засаг дарга Ц.Сампилноров, Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга А.Даваа-Очир нар шинэ мотоцикльтой боллоо.
Энэ нь төв суурингаас алслагдмал газар амьдарч байгаа малчид, ард иргэддээ төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.