Нүүр хуудас Нийгэм Баян-Өлгий аймагт хөл хориог цуцалжээ

Баян-Өлгий аймагт хөл хориог цуцалжээ

52
0
bayn-Olgii
Баян-Өлгий аймагт хөл хориог цуцалжээ

Өчигдөр өглөө /2019-05-06/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул голомтыг цомхотгосон гэж үзэн хатуу хөл хориог цуцлах аймгийн онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here