Онцгой байдлын ерөнхий газар, “Японы хүүхдийг ивээх сан”-тай хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдлийн тойм судалгааг хийх юм.
Энэ хүрээнд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.
Гамшгийн эрсдлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдлийн түвшинг анхан шатанд тодорхойлж, тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн төрлүүдээр эрсдлийн тойм судалгааг гарган, орон нутгийн удирдлага, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.