Нүүр хуудас Нийгэм Боловсрол Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион боллоо

Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион боллоо

128
0

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа” сэдэвт ээлжилт сургалтыг өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Япон-Монголын хамтарсан сургалттай ерөнхий боловсролын Номтнаран сургуулийн ахлах ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.

Өсвөр үе, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгаа тул нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус сургалтыг нэг жилийн турш ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон оюутан залууст зориулан зохион байгуулж байгаа юм. Сургалт авахыг хүссэн сурагч, багш нар [email protected] хаягаар холбогдох боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here