Нүүр хуудас Нийгэм Боловсрол “Монголын нууц товчоо”-г дэлхийд түгээнэ

“Монголын нууц товчоо”-г дэлхийд түгээнэ

322
0

“Монголын нууц товчоог Дэлхийд түгээе” төслөөс өнөөдөр “Монголын нууц товчоо”-ны Түгээмэл эх номны япон хэл дээрх хувийг олонд танилцуулж, нээлтийн арга хэмжээг Үндэсний номын санд зохион байгууллаа. Ингэснээр “Монголын нууц товчоо” 7 дахь хэл дээрээ /монгол, англи, хятад, япон, солонгос, орос, унгар/ хэвлэгдэж байгаа юм. Япон хэл дээрх хувилбарын орчуулгыг Японы нэрт монголч эрдэмтэн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Озава Шигэо хийжээ. Номын зургийг “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Р.Батцэнгэл зурсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here