Нүүр хуудас Нийгэм Гоо сайхны эмнэлэгт Японы иргэн…

Гоо сайхны эмнэлэгт Японы иргэн…

214
0
Гоо сайхны эмнэлэгт Японы иргэн...
Гоо сайхны эмнэлэгт Японы иргэн...
Гоо сайхны эмнэлэгт Японы иргэн зөвшөөрөлгүй МЭС ЗАСАЛ хийдэг байжээ
Арьс, гоо заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үйлчилгээ, мэс ажилбар хийдэг “Үлэмж” гоо сайхны эмнэлэгт Япон улсын иргэн Масаки Козуми нь эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ үзүүлж байсныг НМХГ-аас тогтоолоо.
Шангрила моллд байрлах тус эмнэлэгт  Масаки Козуми нь гурван сарын давтамжтайгаар ирж, мэс засал хийдэг байсан аж.  Хамгийн сүүлд энэ сарын 23-ныг хүртэл гоо сайхны мэс ажилбар хийгээд буцсан байна. Маш олон охид, эмэгтэйчүүд давхраа оёулж, хамараа өндөрүүлэн, хамрын үзүүрээ өргүүлж, , унжсан арьсаа мэргэжлийн бус хүнээр татуулж гоо сайхнаараа хохирсон гэсэн үг. Үүнээс гадна эм,  эмнэлэгийн хэрэгсэл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here