Технож бизнес инкубатор төвийн санаачилгаар “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”–ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж төр,олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгальорчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар зорьж ажиллаж байгаа тухайгаа өнөөдөр тус төвийн захирал Г.Галаарийдий сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус санаачлагын хүрээнд хийгдэж буй ажил болоод хүлээгдэж буй үр дүн, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Төслийн хүрээнд хийгдэх ажлын зорилт:
- ОЛОН НИЙТЭД НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ
- “ГЯЛГАР УУТГҮЙ ӨДӨР” КАМПАНИТ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ
- ЭКО СЭТГҮҮЛЧ, ЭКО СУРАГЧИД, ОЮУТНУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
- БОЙЖИГЧ 5 БҮЛЭГ 55 ХҮНИЙГ ДААВУУН ТОР ҮЙЛДВЭРЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
- 2000 ХҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Хүлээгдэж буй үр дүн:
Дээрх зорилтын хүрээнд орлох бүтээгдэхүүн болох даавуунторны үйлдвэрлэл эрхлэх Дэлхийн ЗөнгийнБаянхошуу, Хан-Уул, Дундговийн салбарын нийт 3 бүлгийн 30 иргэн, Флом ОУБ-ынсонсголын бэрхшээлтэй иргэдийн 2 бүлгийн 20 иргэнийг хамруулан оёдол, бизнес,бүлгийн чадавхжуулах сургалтуудыг хийж, бүлгийн зохион байгуулалтад оруулж, зориулалтынмашин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байраар хангаж, даавуун торны үйлдвэрлэлэээхлүүлээд байна. Эдгээр бүлгийнүйлдвэрлэсэн даавуун торыг томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээлэн борлуулахаартохироод байгаа юм.
Төр, олон нийтэд нөлөөлөх ажлын хүрээнд гялгар уутны хоруршиг, зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор сайн дурын ажилтан, албанбайгууллагуудтай хамтран холбогдох байгууллагуудаас судалгаа мэдээлэл цуглуулжолон нийтэд сошиал медиа ашиглан түгээх ажлыг эхлүүлээд байна.
Олон улсын жишгээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд“Гялгар уутнаас татгалзах өдөр”-тэй болох санаачилгыг Нийслэлийн ногоонхөгжлийн бодлого хариуцсан Засаг Даргын орлогч Ж.Батбаясгалан дэмжиж ажлынхэсэг байгуулахаар тохирсон.
“Цэнгэг Усны Нөөц Байгаль Хамгаалах Төв”-тэй хамтарч 2000хүнд байгаль орчинд хөнөөл болж буй гялгар уутны талаар сургалт сурталчилгаа,мэдээллийг хүргэж байна.
Эко сэтгүүлчид та бүхэн бидний санал санаачилгыг дэмжиж хамтарчажиллах болсонд баяртай байна.
Гялгаруутны талаар мэдээллээ та бүхэнтэй товч хуваалцья
Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүссэнбөгөөд тухайн үедээ бөөн сенсаци болж байжээ. Маш хямд, хэрэглээг хангасан, бөхбат гээд олон төрлийн ашигтай, хүмүүсийн таашаалд ихээхэн нийцжээ. Гэвч 90-ээдоноос экологид учруулах хор хөнөөлийг нь мэдээд гялгар уутны хэрэглээг багасгажэхэлсэн байна.
Дэлхийд жилд 1.3 тэрбум тоннхог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлынхэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна. Хуванцарболон гялгар уутнаас татгалзвал 57 төрлийн хавдраас хол байх аж.
Дэлхийнолон оронтой адил /бусад улсын жишгээр/ УИХ-аас 2009.06.11-нд “зарим нийлэгхальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль баталсан. Нийслэлийн Засаг даргынзахирамжаар гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хориглох журам ч гарсан. Энэжурамд хэт нимгэн /0.025 мм/ уутыг хэрэглэхгүй гэж тусгасан байдаг. Энэ заалтхэрэгжилт муутай байсаар 2012 оны хог хаягдлын тухай хуулиар дээрх заалтхүчингүй болсон. 2016.05 сард батлагдсан “Хог хаягдлын тухай шинэчилсэнхуулиар” нийлэг хальсан уутыг шууд хориглоогүй. Гэсэн хэдий ч тус хуулинд “хогхаягдлын менежментийн” талаар олон дэвшил гарсан. Эдгээр хуулийн заалтуудыг сурталчлах, хэрэгжүүлэхэд ард түмэн, төрийнбайгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд энэ төсөл мөн чиглэгдэнэ.
Европт иргэд жил бүр 800,000 тонн “нэг удаагийн” гэхтодотголтой гялгар уут хэрэглэдэг байна. 2010 оны байдлаар Европынхолбооны нэг иргэн жилд 191 гялгар уут хэрэглэн хаядаг бол үүний зөвхөн 6хувийг л дахин боловсруулдаг гэсэн тооцоо гарчээ. 4-р сарын 28-нд ЕХ-ны гишүүн орнуудын хуванцар ууташиглахыг хязгаарлах эцсийн хувилбарыг баталсанаараа Европын холбоо 2019 он гэхэд гялгар уут хэрэглэхийг хоёр дахинбууруулахаа мэдэгдсэн. Өнгөрсөн онд Итали улс нэг удаагийн гялгаруутны хэрэглээнд хориг тавьсан Европын анхдагч улс болсон.
АНУ-ын Сан Франциско хотод 2007 онд анхны хоригтавьсан, Флорида / 2008/, Вашингтон ДС (2009), Хавайд (2015)гялгар уутанд татвар ногдуулах хуультай. Иллинойс мужид (2015) онд хуульчилж хориглосон.
Хятад улс даяараа өдөрт 3 тэрбум гялгар уут хэрэглэдэг байсан. Энэнь жилдээ 3 сая гаран тонн хог хаягдалболдог гэсэн тооцоо гарсан. Хятад улсад 2008.01.06-нд хэт нимгэн гялгар уутыг /0,025/ үйлдвэрлэх ба хэрэглэхийг хориглосон. СүлжээДэлгүүр, Франчайзын Холбооноос хоригийг дэмжсэн. Хэрвээ дэлгүүр хориг зөрчижуут борлуулж байгаад баригдвал 10000 юань /1465$/ торгуультай гэж Худалдаа Аж ҮйлдвэрийнЯамнаас нь тогтоосон байдаг байна. Хоригтавьснаас хойш 5 жилийн дараа гялгаруутны хэрэглээ 67 тэрбумаар буурсан үр дүнтэй.
Ирланд улс 2002 оны 3-р сараас эхлэн уут болгонд 15 евро центийнторгууль ногдуулсан нь гялгар торны хаягдлыг 95% бууруулсан. Харин 2007 онд угторгуулийн хэмжээг 22 цент болгон нэмснээр Ирландын Засгийн газар нийт 75 саяеврогийн хөрөнгийг зөвхөн гялгар уутны торгуулиас хуримтлуулан “Байгальорчны сан”-д хандивлан дахин боловсруулах шинэ арга замыг хайхадзарцуулах болжээ. Ирланд улсын энэхүү аргыг Бельги, Швейцари, Герман, Испани,Норвеги зэрэг улс хэрэгжүүлж эхлээд байна. АНУ-ын өмгөөлөгч,www.plasticbaglaws.org цахим хуудсыг үндэслэгч Женни Ромер хэлэхдээ“Ирланд улсын хэрэгжүүлж буй торгуулийн арга хэмжээ одоогоор хамгийн үр дүнтэйдтооцогдож байгаа. Торгуулийн хэмжээ харьцангуй өндөр мөн үүнийгээ нэг хүнийхэрэглээнд үндэслэн гаргасан нь оновчтой шийдэл болсон” гэжээ.
Өмнөд Африкийн Мавритан улсын Засгийн газраас ан амьтан, байгаль орчныгхамгаалах үүднээс гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэргаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээлснээр нийслэл Нуакшотхотод жилд хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70% нь гялгар уут идсэнээс болжүхдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн жилд үйлдвэрлэгдэж буй 56000 тн гялгар уутны ¼нь ямар ч үр ашиггүй хаягдал болдог байна. Мавританы Засгийн газрын шийдвэрээргялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчиднэг жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулах гэнэ. Мөн тус улсад бүх төрлийнгялгар уутыг импортоор оруулахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгох эсвэл ялшийтгэл оногдуулах юм.
Дээрхи улс орны туршлагуудад тулгуурлан эх нутгийнхаа унаган дагшин байгаль орчиноо хамгаалж, хүн зоны эрүүлмэндийн төлөө санаачилга гаргаж хэрэгжүүлэх нь бидний нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага мөн гэж үзэжбайна.
Олонулсад гялгар уутгүй өдрийг жил бүрийн 7-р сарын 3-нд тэмдэглэдэг хуультай. Энэжишгээр бид сар бүрийн 11-ний өдрийг гялгар уутгүй өдөр болгох санаачилга гаргаж байгаа юм. Үүнийг бид НОГООН САНААЧИЛГАгэж нэрлэж сэтгүүлч та бүгдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.