Өнгөрөгч сард Баянзүрх дүүрэг тодруулбал Сансарын тойрог орчимд зорчигч тээвэрлэн явж байсан автобусанд гал гарсан. Хөдөлгүүрийн хэсгээс гал гарсныг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид яаралтай унтрааж, аюулгүй болгосон. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт Дархан-Уул аймгийн “Элит хөгжил”ХХК-ийн нийтийн тээврийн автобусанд гар гарчээ. Гал гарах үед уг автобус Засаг даргын Тамгын газрын байрны урд явж байсан бөгөөд дуудлага ирсэн даруй аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж, галыг унтраажээ.
Гал хөдөлгүүрийн хэсгээс гарсан бөгөөд энэ үеэр хүн бэртэж гэмтээгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.