Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу
“Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортогийн шүүлтүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт(PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.
Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК-аас Япон улсын Токио хотод дизель хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг зохицуулсан журам хэрэгжүүлсэн туршлагын талаар танилцуулах семинарыг 2018 оны10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.