Нүүр хуудас Нийгэм Дур мэдэн зулбуулах эм ууж, эрүүл мэндээрээ хохирчээ!

Дур мэдэн зулбуулах эм ууж, эрүүл мэндээрээ хохирчээ!

784
0
ur-hondolt
Дур мэдэн зулбуулах эм ууж, эрүүл мэндээрээ хохирчээ!

НМХГ-аас нийслэлд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 46 эмнэлэгт хууль бус үр хөндөлтөөс урьдчилсан сэргийлэх шалгалт хийжээ.

Шалгалтаар зөвшөөрөгдсөн хаяг байршилгүй, тусгай зөвшөөрөлд заагдсанаас гадуур үйл ажиллагаа явуулсан, эмчлэх сувилах, эх барих тусгай зөвшөөрөлгүй эмч нар ажилласан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Тодруулбал, СБД-т байрлах Энхлэг, Сүйжин, Ач арвижих, Ди Эо Өш, Энхмөнхманал зэрэг эмнэлгүүд тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа болон өөр хаяг байршилд үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн БЗД-т байрлах Энхийн төлөө эмнэлэг тусгай зөвшөөрөлгүйгээр үр хөндсөний улмаас нэг эмэгтэйн биеийн байдал хүндэрч умайгаа авахуулсан байна.

Дур мэдэн зулбуулах эм ууж, эрүүл мэндээрээ хохирчээ!

Тиймээс НМХГ-аас тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг ЭМЯ-д хүргүүлжээ.

Энэ мэт шалгалтаар илэрсэн зөрчилд зөрчлийн хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд гурван эмчийг торгох арга хэмжээ авч ажилласан байна.

Он гарсаар найман сарын байдлаар хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрч, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон Амгалан амаржих газар хандсан 21 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дээрх 21 тохиолдлын 14 нь гар дээрээс үр зулбуулах эм худалдан авч уусан байжээ. Эдгээр эмэгтэйчүүд Интернет, Нарантуул зах, Эрээн хот, хувь хүн зэргээс баталгаагүй зөвшөөрөлгүй эм авч хэрэглэсэн нь биеийн байдал хүндэрч хоёр нь умайгаа авахуулсан байна.

Судалгаагаар үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 70 хувь нь нөхөн үржихүйн насны буюу 20-30 насныхан байгааг НМХГ-аас хэллээ.

Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувьд нь дахин жирэмслэхэд ямар нэг асуудал тулгардаг гэдгийг судалгаагаар нотолжээ.

Энэ мэт үр хөндөлтийн сөрөг нөлөө, баталгаагүй эм, зөвшөөрөлгүй үр хөнддөг хувийн эмнэлгүүдийг цэгцлэх нөгөө талаасаа энэ чиглэлд үйлчилгээ явуулах эрх олгодог ЭМЯ, болон Нийслэлийн эрүүл мэндийн газар хяналтаа сайжруулах шаардлага гарч байна.

Ялангуяа улсын эмнэлэгт ажилладаг эмч нар өөр дээрээ тусгай зөвшөөрөл гаргуулан давхар хувийн эмнэлэг ажиллуулж байсан тохиолдол олон байсан ба энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгааг НМХГ-аа мэдэгдлээ.

Тодруулбал, СБД-ийн хувийн эмнэлэгт ажилладаг таван эмч 6-10 жилийн тусгай зөвшөөрөл гаргуулж хувийн эмнэлэг ажиллуулж байсныг Нийслэлийн эрүүл мэндийн газарт мэдэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here