Нүүр хуудас Спорт Буудлагын төрөлд шинэ аваргатай боллоо

Буудлагын төрөлд шинэ аваргатай боллоо

181
0
zaluuchidiin-olymp
Буудлагын төрөлд шинэ аваргатай боллоо

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо болж байгаа залуучуудын олимпийн буудлагын төрөлд монгол охин Э.Энхмаа залуучуудын олимпийн алтан медаль хүртжээ.

Тэрбээр буудлага спортын холимог багийн төрөлд Унгарын буудагч Залан Пеклер нарын баг, ОХУ болон Мексик тамирчдаас бүрдсэн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн холимог багийн төрөлд аваргаар тодорсон байна.

Монгол-Унгарын багийн ард 19 хос жагсаж, хүрэл медалийг Финландын Виви Кемппи, Аргентиний Факундо Фимапас нар хүртжээ. Одоогоор 11 тамирчинтай оролцож байгаа Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна.

Өдгөө манай баг тамирчдын хувьд сагсанбөмбөг, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрөлд хүч сорих хуваарьтай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here