Нүүр хуудас Эдийн засаг Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад КРИПТО-ийн захирлууд анх удаа бичигдэв

Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад КРИПТО-ийн захирлууд анх удаа бичигдэв

192
0
crypto_china_01
Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад КРИПТО-ийн захирлууд анх удаа бичигдэв

Крипто компаниудын захирлууд Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад орж ирсэн тухай эх сурвалж мэдээллээ. БНХАУ-ын хамгийн чинээлэг иргэдийн жагсаалтыг гаргадаг Hurun нэртэй байгууллага нь шинэ жагсаалтаа танилцуулсан байна.

Жагсаалтад орсон баячууд нь хамгийн доод тал нь 2 тэрбум юань буюу 288 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүс юм. Тэгвэл энэ удаагийн жагсаалтад анх удаа криптовалютын салбарын 13 бизнесмен орж иржээ.

Тэднээс зургаа нь тус бүр 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн тодорхойлогдсон байна. Дээрх 6 нь томоохон биткойн олборлогч фирм болон криптовалют арилжааны газрын эзэд ажээ.

Тухайлбал үүсгэн байгуулагдаад 5 жил болж буй Бээжинд төвтэй Bitmain компанийн хамтран үүсгэн байгуулагч, тэргүүн Зжан Кетуан нь 29.5 тэрбум юань буюу 4.25 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Хятадын Топ 100 баячуудын жагсаалтад 95 дугаарт жагссан байна.

Тэгвэл Bitmain-ы нөгөө үүсгэн байгуулагч нь болох Ву Жихан 16.5 тэрбум юань буюу 2.38 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигджээ.

Хэдийгээр криптовалютын зах зээл тийм ч сайн биш, ханш уналттай байгаа боловч, томоохон криптовалют арилжааны газруудын эздийн хөрөнгө улам бүр өссөөр байна.

Binance-ын Зжао Чангпенг, Huobi-гийн Ли Линь, OKCoin-ы Стар Шю зэрэг нь тус бүр 2.1 тэрбум, 1.4 тэрбум, 1 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн бүртгэгджээ. Хятадын тэргүүн баячуудын жагсаалтад багтаад буй 13 крипто салбарын захирлуудаас зургаа нь зөвхөн Bitmain-ых байна.

Дашрамд хэлэхэд Hurun-ы гаргадаг Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг Алибабагийн Жек Ма 270 тэрбум юань буюу 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр тэргүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here