Нүүр хуудас Нийгэм Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компанид монгол бүсгүй ажилладаг.

Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компанид монгол бүсгүй ажилладаг.

240
0

АНУ-ын хамгийн том агаарын тээврийн компани  болох “United Airlines”-д монгол бүсгүй  Батмөнхийн Цэрэнбат үйлчлэгчээр ажилладаг юм байна. Б.Цэрэнбат нь Монголын нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгссөн. 2007 оноос энэ компанид ажиллаж эхэлжээ.  2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон “Continental Airlines”-тай нэгдсэнийхээ дараа “United Airlines” нь дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани болсон билээ. Энэ агаарын тээврийн компани нь 1926 онд үүсэн байгуулагдаж, “Boeing air Transport” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани нь дэлхийд анх удаа онгоцны үйлчлүүлэгч ажиллуулсан түүхтэй. Хамгийн анхны онгоцны үйлчлэгч нь Эллен Чёрч гэх эмэгтэй байжээ. Б.Цэрэнбат “Агаарын тээврийн томоохон компаний онгоцны үйлчлэгч болоход монгол хэл маань тусалсан” хэмээн ярьсан.  Бүсгүй оросоор бага зэрэг ярина. Тэрээр сэтгүүлч болохыг мөрөөдөж байсан ч сэтгэл судлаач, мөн онгоцны үйлчлэгч болжээ. Намайг Америкт сурдаг байхад манай хөршийн эмэгтэй онгоцны үйлчлэгч хийдэг байсан нь их сайхан харагддаг байлаа. Удалгүй интернэтэд зар гарсны дагуу бүртгүүлээд ярилцлаганд ортол тэнцчихсэн. Яг тэр үеэр Юнайтед авиа /United Airlines/ компани дампуурлаасаа гараад 1500 хүнийг ажилд авсны нэг нь болсондоо баяртай байдаг. Хоёр сар сургалт явуулж бэлтгэсэн гэнэ. Түүний онгоц Аляскаас Бээжин нисэх үед төрөлх Монгол орноо агаараас тольддог. Нисэгчид энэ тухай мэддэг тул Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисэх үедээ Цэрэнбатыг онгоцны бүхээгтээ урьдаг байна.

Б.Цэрэнбат бүсгүй нислэгийн явцад үргэлж  Монгол улсын төрийн далбаа бүхий тэмдэг зүүж явдаг. Зорчигчдын дунд яваа монголчуудтайгаа уулзаад  ихэд баярладаг. Ялангуяа ахмадууд түүнд маш их талархалтай ханддаг байна. Тэрбээр онгоцоор зорчигчдоо МИАТ-ыг сонгодог. Түүний хэлснээр, МИАТ нь дэлхийн хамгийн шилдэг, хамгийн аюулгүй агаарын тээврийн компани. Монголын агаарын тээврийн компаний үйлчилгээ дэлхийд хамгийн шилдэг нь хэмээн тэрээр хэлэв.

Б.Цэрэнбат нэг удаагийн нислэгийн үеэр сенатын гишүүн байсан Барак Обаматай уулзжээ.  Тиймээс миний толгойд түүнтэй зургаа авахуулах бодол төрөөгүй. Хэрвээ түүнийг АНУ-ын ерөнхийлөгч болохыг мэдсэн бол заавал зургаа хамт авахуулах байлаа” хэмээн Цэрэнбат инээмсэглэж ярьсан юм.

Б.Цэрэнбат аз жаргалтай эхнэр, ээж юм. Түүний бодлоор, монголчууд тэнгэрлэг учраас ажил нь өөрт нь ихэд зохидог байна.  Зөвхөн United Airlines”-т ажилладаггүй,”Чикаго Монголз” сонинд ажиллаж, АНУ-д ирж буй монголчууддаа ажил олох, гуйвуулга хийх, орон сууцны асуудалд тусалдаг байна. Түүнээс гадна Б.Цэрэнбат дэлхийн монголчуудын янз бүрийн үйл ажиллагааны байнгын оролцогч гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here