Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүст төрийн одон, тэмдэг гардууллаа. Жүдо бөхийн Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Мөн Зууны манлай харцага, үндэсний бөхийн ахмад тамирчин Ч.Өвгөнхүүд Ардын багш цол, чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУХМ П.Орхон, жүдо бөхийн тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг нарт гавьяат тамирчин цол, сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Б.Дамбад гавьяат дасгалжуулагч цол, Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очирт гавьяат эмч цол тус тус хүртээжээ.