Нүүр хуудас Нийгэм Есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно

435
0
Huuhdiin-tsetserleg
Есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно
~Есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад орно~

БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс нийслэлд 47, орон нутгуудад 81, ТӨБЗГ-т 59 ажлын эрхийг шилжүүлсэн аж.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж байгаа. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцсан. Удахгүй баруун аймгуудад ажиллана.

Энэ оны есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулна. Мөн гурван сургуулийн өргөтгөл хүлээж авна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here