Нүүр хуудас Нийгэм Замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдааг мөргөжээ

Замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдааг мөргөжээ

212
0

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзварт замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдааг мөргөж, унагаасан осол өчигдөр буюу 10 сарын 16-ны орой 18.00 цагийн орчимд гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, жолооч осол гаргасан  даруйдаа мөргөсөн цагдаагаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчид үзүүлэхэд ноцтой бэртэж, гэмтсэн зүйлгүй байжээ. Гэхдээ жолооч чухам яагаад замын голд ажлаа хийж байсан цагдааг мөргөв гэдгийг тогтоохоор Замын цагдаагийн албаныхан ажиллаж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here