Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулж ажиллаа.
Нийслэлийн Тээврийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 9/10 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд шалгалт явууллаа.
Шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслүүдэд хийлээ. Тус шалгалтаар гадна зар сурталчилгаа зөрчилтэй 5 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаагүй.
Мөн дээрх журмыг дагаж мөрдөөгүй 45 зөрчил илэрснийг газар дээр нь хуулуулж, арилгуулан ажиллаа.