Нүүр хуудас Нийгэм ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ ҮЛГЭР ЖИШЭЭ БИЕЛҮҮЛСЭН МАЛЧНЫГ ШАГНАЖЭЭ

ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ ҮЛГЭР ЖИШЭЭ БИЕЛҮҮЛСЭН МАЛЧНЫГ ШАГНАЖЭЭ

127
0

Малчин Ц.Адъяагийн мал сүргээ гэмт халдлагаас хамгаалахад үлгэр жишээ үзүүлж байгаа ажлыг Хэнтий аймгийн Цагдаагийн газраас өндөрөөр үнэлж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулан “Хүндэтгэл”, үнэ бүхий зүйлээр шагнажээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн иргэн Цэндийн Адъяа нь 2004 оноос эхлэн мал маллахдаа Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мал бүхий иргэнийхээ үүргийг үлгэр жишжж биелүүлж байна. Тэрбээр өөрийн 400 тооны үхэр, 30 тооны адуундаа зүсмийн бүртгэл хөтөлж зурагжуулан, нэмэлт, хасалт хийж, мал эмнэлгийн газраас код бүхий ээмгийг өөрийн зардлаар худалдан авч эх, төл малд хийж байгаа туршлагыг нийт малчдад түгээж байгаа юм.

Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөж байгаа журмаар мал бүхий иргэн нь бусдад шилжүүлж байгаа малаа зүсмийн бүртгэл, “А” данснаас хасалт хийлгэсэн үед багийн Засаг дарга гарал үүслийн бичиг олгох, мал алдсан бол зүсмийн бүртгэлийн зургаар эрэн сурвалжлуулах, алдсан малыг зүсмийн бүртгэл, “А” данснаас хасалт хийх үүрэг хүлээдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here