Нүүр хуудас Нийгэм Ирэх сарын 7-17-ны өдрүүдэд мал тууварлах, нядлахыг хориглолоо

Ирэх сарын 7-17-ны өдрүүдэд мал тууварлах, нядлахыг хориглолоо

221
0
мал тууварлах
мал тууварлах
Дорнод аймгийн Засаг даргын А/464 захирамжаар Хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилж, мал,тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд явуулахаар болсон байна.

Мал тооллоготой холбогдуулан тооллогын аймгийн болон сумдын түвшинд байгуулж зохион байгуулах, мал тууварлах, нядлах, малын мах зөөвөрлөхийг дээрх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт хориглох, тавиул мал болон цэвэр үүлдрийн, эрлийз, нутгийн шилдэг омгийн малыг тооллогод бүрэн хамруулахыг сумдын Засаг дарга нарт даалгажээ.

Мал тооллогын аймгийн комисст Цагдаагийн газар, Хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс болон аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here