Ердөө хоёр жилийн өмнө Парист цуврал халдлага үйлдсэн ISIS буюу Исламын улс бүлэглэл 2006 онд байгуулагдсан боловч сүүлийн үед дэлхийд хурдацтай тархаж, хүн төрөлхтөнд нүүрлэсэн тахал хэмээн нэрлэхэд хүрээд буй.
Шинжаан Уйгараас гаралтай ISIS буюу Исламын улс бүлэглэлийн гишүүн болох хоёр этгээд манай улсад нэвтэрсэн байж болзошгүй тухай БНХАУ-ын Хилийн тагнуулын албаныхан мэдээлэл өгч, манай хууль хүчний байгууллагад тус хоёр этгээдийг эрэн сурвалжлах хүсэлт тавьжээ.
Одоогоор Тагнуулын болон цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд уг мэдээллийг нягталж буй аж.