Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Монголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатарын 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагууд, Баянзүрх дүүргийн иргэд Их жанжны гэрийн бууринд хүндэтгэл үзүүлэн, баярын хурал зохион байгууллаа.
Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-ны энэ өдөр ядуу ард Дамдины гэрт төржээ. Өнөөдөр түүний 124 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд түүний нэг нь их жанжны гэрийн буурь байсан газарт хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа болоод МАН-ын гишүүд, Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд, Баянзүрх дүүргийн иргэд оролцсон юм.
Их жанжны гэрийн бууринд хүндэтгэл үзүүлсний дараагаар МАН-ын төлөөлөгчид, төрөл төрөгсөд, дүүргийн иргэд “Жанжин клуб”-т цуглан хүндэтгэлийн хурлаа зохион байгууллаа. Энэхүү хурлын үеэр Баянзүрх дүүргийн 28 хорооноос сонгогдсон 28 хүнд МАН-ын гишүүний батлахыг гаруулсан юм. Ингэхдээ гишүүн болж буй залуус тус бүртээ батлан даагчтай байсан нь өвөрмөц онцлог үйл явдал боллоо.