Коронавируст халдвар (КОВИД-19)-ын хөнгөн хэлбэрийн үед гэрээр эмчлүүлэгчдэд өгөх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
– Тайван байж, сайн унтаж амрах;
– Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих;
– Халуун бүлээн шингэн зүйл хангалттай уух (хоногт 8-10 аяга);
– Илчлэг сайтай хоол унд хэрэглэх;
– Хоолой, амаа тогтмол содатай уусмал буюу зориулалтын уусмалаар зайлах;
– Гэр бүлийнхээ бусад гишүүдэд халдвар тараахгүйг хичээж тусдаа 1 өрөөнд эсвэл дор хаяж 1 метрийн зай барих, ам, хамраа бүрэн дарж ханиаж, найтаах;
– Амны хаалт тогтмол зүүж, 4 цаг тутам солих;
– Гараа сайтар савандаж тогтмол угаах;
– Цонх, салхивчаа 2 цаг тутам онгойлгож агаар сэлгэлт хийх;
– Аяга таваг, хувийн хэрэглээний эд юмсыг гэр бүлийн гишүүдээс тусдаа байлгах;
– Гэрийн эмийн сан бэлдэх
– Гэр, өрөө тасалгаандаа өдөр бүр чийгтэй, савантай бүлээн усаар цэвэрлэгээ хийж халдваргүйжүүлэх;
– Гарын угаалтуур, суултуур, ариун цэврийн өрөөг өдөрт 1 удаа Белизна болон бусад халдваргүйжүүлэх бодистой уусмалаар арчиж халдваргүйжүүлэх.
ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХЗСЬЕ