Нүүр хуудас Нийгэм Компаниуд замын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Компаниуд замын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

179
0

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Замын бэлэн байдлын мэдээг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

2017 оны 10 дугаар сарын 10-ний өглөөний 08:30-11:20 цагийн байдлаар Олон улсын болон улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 28 компаниас мэдээ ирүүлсэн байна. Дараах АЗЗА-ын компаниуд замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд:

1. “Баянчандмань-АЗЗА”ТӨХК-ийн хариуцсан АО401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 120-132 км Тахилтын даваа, 156-176 км-үүдэд зорчих хэсэг мөстөж гулгаа үүссэн автогрейдер-1, үйлчилгээний машин-2, Замчин-4, хэсгийн дарга-2, 10 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт хусалт хийн зорчих хэсэгт хусалт хийж байна.

2. “Дархан-АЗЗА”ТӨХК-ийн хариуцсан А0401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 176-178 км мөстөж гулгаа үүссэн хэсэгт ачигч-1, 180-208 км хүртэл 15-30 см зузаан цас мөстөж хөлдсөн зорчих хэсгийг автогрейдер-1, ИТА-1 бүрэлдэхүүнтэй хусалт хийж цэвэрлэж байна.

3. “Ялгуусан”ХХК-ийн хариуцсан А0202 Мандалговь-Даланзадгад чиглэл, А0201 УБ-Мандалговь чиглэлүүдэд цас орж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр цэлмэг замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна. Үйлчилгээний машин-1, ИТА-1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллаж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна

6. “Налайх-АЗЗА”ТӨХК-ийн хариуцсан А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн хатуу хучилттай авто замын Тэрэлжийн давааны зорчих хэсгийн гулгаатай хэсэгт 4 замчин, ИТА-1 бүрэлдэхүүнтэй элс хайрга хольц цацан ажиллаж дууссан. Тэнгэр цэлмэг зам саадгүй байна.

7. “Багануур-АЗЗА”ТӨХК-ийн А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 87-91 км-т жолооч-3, ИТА-1, замчин-6 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллаж дуусч байна.

Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр бүрхэг салхитай замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

Иймд эрхэм зорчигч та бүхнийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчиж, Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here