Нүүр хуудас Нийгэм Криптовалют олборлогчид график карт худалдан авах нь огцом буурчээ

Криптовалют олборлогчид график карт худалдан авах нь огцом буурчээ

213
0
kripto-valut
Криптовалют олборлогчид график карт худалдан авах нь огцом буурчээ

Дэлхийн томоохон технологийн компаниуд крипто олборлогчдод зориулан график картыг худалдаалах нь ихээхэн ашигтай бизнест тооцогдож байсан билээ.

Тэгвэл AMD-ын график картын борлуулалт нь 2018 оны 3 дугаар улиралд мэдэгдэхүйц буурчээ.

Блокчейнтэй холбоотой GPU (график карт)-ны борлуулалтаас олох орлого нь 3 дугаар улиралд огцом буурч, цаашид эрэлттэй чиглэл хэмээн тооцогдохоо больсон байна. Өнгөрсөн 7 дугаар сард AMD мэдээлэл өгөхдөө, 2 дугаар улиралд олсон нийт орлогын 6 хувь нь крипто олборлогчдод график карт худалдаалснаас олсон гэсэн юм.

1 дүгээр улиралд AMD-гийн олсон орлогын 10 хувь нь крипто олборлогчдод график карт зарснаас олсон байжээ. Цаашдаа ч гэсэн крипто олборлогчдод зориулсан график картын борлуулалтаас олох орлого буурсаар байх шинжтэй хэмээн шинжээчид тайлбарлаж байна.

Криптовалютын салбарт ханш өөрөө ихээхэн хэлбэлзэлтэй байгаа тул криптовалют олборлогч төхөөрөмжийн эрэлт ийнхүү буурч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here