Нүүр хуудас Нийгэм Мазаалай, тахь, хээрийн бүргэд Боннын конвенцид бүртгэгдэв

Мазаалай, тахь, хээрийн бүргэд Боннын конвенцид бүртгэгдэв

409
0

Филиппиний Манила хотод болсон Боннын конвенцийн талуудын XII бага хурлаар Монгол Улс мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцид бүртгүүлэхээр болсон байна.
Уг конвенцид бүртгүүлснээр дээрх амьтдыг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрджээ.

БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа ярихдаа, “Мазаалай, тахь, хээрийн бүргэд гэсэн гурван амьтныг Боннын конвенцийн нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасныг олон улсын төвшинд дэмжлээ. Олон улс дэмжинэ гэдэг нь уг амьтан устах аюулд өртсөнийг зөвхөн манайх бус дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч, хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэсэн үг. Түүнчлэн конвенцийн нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө дээрх бага хурлын үеэр дэвшүүлж, баталгаажууллаа. Хонин тоодог нүүдэллэж амьдардаг амьтан. Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикстан зэрэг 12 оронд тархсан бөгөөд эдгээр улс Боннын конвенцид нэгдсэн эсэхээс үл хамааран хонин тоодгийг хамгаалахад хамтрах ёстой. Түүнчлэн манай Засгийн газар хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах шаардлага гарч ирж байна. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлно” гэв.

Монгол Улс Боннын конвенцид 1999 онд нэгджээ. Эл конвенцид нэгдсэн улс орнууд хууль тогтоомжийн хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here