Нүүр хуудас Нийгэм Чехын ЭСЯ-д виз мэдүүлэх тов тогтоох Визапойнт систем хаагдлаа

Чехын ЭСЯ-д виз мэдүүлэх тов тогтоох Визапойнт систем хаагдлаа

211
0

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх цаг авах VISAPOINT системийн үйлчилгээг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон зогсоосноо Улаанбаатар дахь БНЧУ-ын ЭСЯ албан ёсоор мэдэгдлээ.

Ингэснээр 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНЧУ-ын ЭСЯ-аар дамжуулан виз авах шаардлагатай Шенгений орнуудын болон Чех улсад оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын цагийг цаашид VISAPOINT системээр дамжуулан товлох боломжгүй болж байгаа ажээ.

VISAPOINT системээр дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдрүүдэд виз, оршин суух зөвшөөрөл мэдүүлэх ярилцлагын цаг аваад байсан иргэдийн хувьд олгогдсон цагтаа БНЧУ-ын ЭСЯ-аар үйлчлүүлэх боломжтой.

БНЧУ нь виз мэдүүлгийн шинэ системийг 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд VISAPOINT системийн үйлчилгээг зогсоосонтой холбоотойгоор цаашид хэрхэн богино болон урт хугацааны виз мэдүүлэх цаг товлох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11 дүгээр сарын 24-ний өдөр БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотод суугаа ЭСЯ-аараа дамжуулан олон нийтэд хүргэхээ мэдэгдсэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here