Нүүр хуудас Нийгэм Манжуур хот руу автобус явдаг боллоо

Манжуур хот руу автобус явдаг боллоо

272
0

Олон улсын зорчигчийн тогтмол тээврийн нээлт өнөөдөр болж байна. Есөн жилийн судалгаа, тээвэрчдийн хичээл зүтгэлийн үр дүнд уг олон улсын шинэ тээврийн шугамыг нээж буй бөгөөд тасалбарын үнэ 44.000 төгрөг байгаа аж.

Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуурыг зорих үйлчилгээг Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсон юм.

Шинэ чиглэлэд манай “Тал нутгийн Хэрлэн” ХХК, “Монгол аялал” ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан  зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд даваа, лхагва, баасан гаригт том оврын автобус зорчигчдыг тээвэрлэх юм. Цаашдаа энэ чиглэлд зорчих иргэдийн тоо ихэсвэл долоо хоногийн 5 өдөр, өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой аж.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here