Нүүр хуудас Нийгэм Маргааш Дэлхийн Дауны өдөр

Маргааш Дэлхийн Дауны өдөр

390
0

 

Дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг тунхаглаж, нийгэм дэх тэгш оролцоог нэмэгдүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэн, улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой олон нийтийн ажлыг зохион байгуулдаг болсоор хэдийнэ долоон жилийг үджээ.

Манай оронд ч жил бүрийн 21-нд тэмдэглэдэг уг өдрийг 2012 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна.

Энэ жилийн арга хэмжээ өнөөдөр 18.00 цагт Шангри-Ла зочид буудалд
Энэ өдрийг угтан Монголын Дауны Холбоо дауны хам шинжийн тухай олон нийтэд зөв ойлголт мэдээлэл түгээх, даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах зорилгоор
2017 оны 3-р сарын 20-ны Даваа гарагт 18 цагаас Шангри-Ла зочид буудалд болох гэж байна.
Даунтай хүүхэд нь шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал угсаа, удам судраас огт хамаарахгүй төрдөг генетикийн онцгой тохиолдол юм.Энгийн хүмүүс 46 хромсомтой байдаг бол даунтай хүмүүс нь нэг илүү буюу 47 хромсомтой байдаг.
Нэг илүү хромсомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, удаан сурч хөгждөг ч бусдад өөрийгөө ойлгуулж, хамтдаа тоглож наадан нөхөрлөж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд байх маш их хүсэлтэй байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here