Нүүр хуудас Нийгэм Монгол бахархлын өдрөөр амрах эсэхийг Засгийн газар шийднэ

Монгол бахархлын өдрөөр амрах эсэхийг Засгийн газар шийднэ

289
0

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр бүх нийтээр амардаг хуулийн зохицуулалттай. Энэ жил тус өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиож буй. Гэвч тус өдөр амралтын өдөр буюу ням гариг таарч байгаа бүх нийтээр амрах уу яах вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Өмнөх Засгийн газрууд бүх нийтээр амрах өдөр амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр шилжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл ажлын нэг өдрийг бүх нийтээрээ амардаг байхаар зохицуулдаг байсан.

Харин шинэ Засгийн газар ийм зохицуулалт хийх үү эсвэл ням гаригт таарсан учраас зохицуулахгүйгээр шууд явах уу гэдгийг хараахан шийдвэрлээгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here