Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи ЗӨВЛӨГӨӨ: Бэлтгэлийн хамгийн шилдэг апп-тай танилц

ЗӨВЛӨГӨӨ: Бэлтгэлийн хамгийн шилдэг апп-тай танилц

431
0

Бударсан цас хаялсан энэ өдөр хүн бүхэн дор бүрнээ ажил хэргээ амжуулах гээд гүйж байгаа. Их ажлын хажуугаар эрүүл мэнд бие бялдартаа анхаарч бэлтгэл сургуулилтыг хийж буй залуус ч байгаа. Тэгвэл танд бэлтгэлийн хамгийн шилдэг аппликейшнийг хүргэж байна.

QINETIC

Ихэнх бэлтгэлийн сургалтууд эрт 7 цагт эсвэл бүр орой байдаг. Тэр хүмүүсийг энэхүү апп аврах болно. Ямар ид шидтэй вэ гэвэл таны хүссэн бэлтгэлийн төрлөөр дэлхийн өнцөг булан бүрт дасгал хөдөлгөөн хийж буй мэргэжлийн дасгалжуулагч нар шууд бичлэгээр танд зөвөлгөө өгч хамт бэлтгэл хийхэд тань туслана. Төрлийн хувьд үнэхээр хязгааргүй гэж хэлж болно. Өглөөний иог, зумба, эсвэл бүр кросс фит гээд маш олон төрлийн бэлтгэлийн хичээлийг шууд хүлээн авах боломжтой.

FREELETICS BODYWEIGHT

Хэрэв та биеийн хүчний хувьд бусдаас бага зэрэг сул дорой байвал энэ апп яг танд тохирно. Энэ апп нь таныг булчинтай болгож, биеийн булчинг ялгаруулах тал дээр туслана. Хамгийн түрүүнд танаар олон төрлийн дасгал хөдөлгөөнүүд хийлгэж нэг ёсондоо шалгалт авснаар таны биенд таарсан долоо хоног бүрийн бэлтгэлийн хуваарийг гаргаж өгнө. Хоёрдугаар давуу тал нь жижиг зайгүй орчинд амьдардаг хүмүүст тохирсон дасгал хөдөлгөөнийг мөн оруулж өгсөн байдаг. Нэг ёсондоо таны өрөө хааш хааш хоёр метрийн зайтай байгаа нөхцөлд яг тэр орчинд тохирсон бэлтгэл сургуулилтыг санал болгоно.

SWORKIT

Нэг ёсондоо хосолмол бэлтгэлийн апп. Иог, кардио, хүчний бэлтгэл, эсвэл сунгалтаас эхлүүлээд олон төрлийн дасгал хичээлийг оруулж өгсөн. Анхан шатны хүмүүст нэн тохиромжтой. Учир нь, энэ апп бүх дасгал хөдөлгөөнийг ёс горимоор нь зааж сургана. 2015 онд хийгдсэн судалгаагаар АНУ-ын Спортын Анагаахын Коллежийн бэлтгэл сургуулилтын зөвөлгөөтэй хамгийн дөхөж очсон апп нь SWORKIT байсан юм. Тиймээс бие галбиртаа анхаарал хандуулж, бэлтгэл сургуулилт хийж эхлэх гэж буй уншигчиддаа энэ апп-ийг санал болгож байна.

KEELO

Кроссфит түвшиний бэлтгэл хийхийг хүсч байна уу? Яаралтай жингээ хасахыг хүсч байна уу? Хэрэв тийм бол Keelo-г санал болгох байна. Ерөнхийдөө маш өндөр түвшний эрчимтэй дасгал хичээлүүдийг оруулж өгсөн. Дээрээс нь таны мэдэхгүй зүйлсийн талаарх асуултуудад хариулах виртуал дасгалжуулагчтай. Тиймээс та ганцаараа бэлтгэл хийж буй нөхцөлд ганцаардана гэж үгүй.

CHARITY MILES

Хэрэв та тусч өгөөмөр нэгэн бол энэ апп танд яриангүй таалагдах болно. Энэ апп-ийн тусламжтай нэг сумаар хоёр туулайг онох боломжтой. Тухайн апп-ийг Johson & Johnson, Chobani болон Humani гэх томоохон компаниуд таныг бэлтгэлийн спиннинг дугуйгаар км гүйх бүрт хэдэн цент хандивын сангуудад хандивладаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here