Нүүр хуудас Нийгэм МОНГОЛ ОРОНД ХАР ЗАГ УРГАДАГ БОЛЛОО.

МОНГОЛ ОРОНД ХАР ЗАГ УРГАДАГ БОЛЛОО.

1732
0

Дундговь, Дорноговь, Өмнөмговь аймгийн нутгийн заагаар Монголын төв нутагт хамгийн хойно орших заган ой бүхий говь нутаг.Монголд зөвхөн цагаан модон заг ургадаг. Дундад Азийн нутагт хар заг, цагаан заг ургадаг ажээ. Заг хамгийн өндөртөө 8м хүрдэг боловч Монгол орны хувьд 1-3 метр өндөртэй, сөөгөн хэлбэрээр ургадаг байна. Загийн үндэс газрын гүн рүү 5 метр хүртэл сунаж ургах бөгөөд өсөж өндөрсөх тусам уртсаж 10м ч хүрэх тохиолдол байдаг байна. Загийн үндэс гол ишнээс салаалан   5-10 метр, заримдаа түүнээс ч илүү зайд тархан ургадаг.Монгол улс, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийнхөн загийн ойн талбайдаа хар заг модыг  үрээр нь тарьж ургуулсан байна. Тэд ургуулсан тарьцаа тухайн орчинд өвөлжүүлэн нутагшуулах зорилгоор ойжуулсан талбай тус бүрд болон говь хээрийн зарим бүс нутагт туршилтаар тарьж байгаа аж.  Тэд ургуулсан тарьцаа тухайн орчинд өвөлжүүлэн нутагшуулах зорилгоор ойжуулсан талбай тус бүрд болон говь хээрийн зарим бүс нутагт туршилтаар тарьж байгаа аж.

Хар заг нь Персийн булан Дундад Азийн зарим нутагт ургадаг бөгөөд Монгол орон, Төв Азид ургадаггүй загийн нэгэн төрөл зүйл модлог ургамал юм байна. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Ногоон хэрэм” төслийг 2007 оноос хойш тус аймаг хэрэгжүүлж, 350 га талбайд заган ойн байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here