Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Бүргэдийн баяр”-ийн үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Истана” маркийн автомашин дотор хуушуур хийж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан байна.
Мөн ил задгай нөхцөлд түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зэрэг зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, 30 гаруй иргэн аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.