Налайх дүүрэгт ЦЭРГИЙН ТОО БҮГРТГЭЛ 64 хувьтай байна
Нийслэл, дүүргийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ны өдрийг дуустал хорооны Засаг даргын нэг цэгийн байранд зохион байгуулагдаж байна.
2018 оны 01-р сарын 15-ны өдрийн байдлаар цэргийн тоо бүртгэлийн ирц:
1-р хороо 60,8%,
2-р хороо 50,9%,
3-р хороо 77,1%,
4-р хороо 66,1%,
5-р хороо 77,1%,
6-р хороо 65,9%,
7-р хороо 51% ирцтэй явагдаж байна.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.