Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдээллээ.
Энэхүү зам нь шатахуун тээвэрлэхээс гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байгаа юм байна. Замын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани, урт бүрэлдэхүүнтэй гал тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллажээ.
Цаашид төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх юм байна.