Нүүр хуудас Нийгэм Нийслэлд өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй

Нийслэлд өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй

173
0
tsag agaariin medee
Нийслэлд өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй
~Нийслэлд өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй~

2018 оны 06 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here