Нүүр хуудас Нийгэм Нийслэлчүүд “хичээх өдөр”-өөр автомашины ослыг бууруулжээ

Нийслэлчүүд “хичээх өдөр”-өөр автомашины ослыг бууруулжээ

118
0
hicheeh-odor-2018
Нийслэлчүүд “хичээх өдөр”-өөр автомашины ослыг бууруулжээ

Энэ сарын 29-ны өдөр Зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө “Хичээх өдөр” арга хэмжээг өчигдөр зохион байгуулсан. Энэ өдөр зам тээврийн осол эрс буурч, хүний амь эрсдээгүй байна.

Тодруулбал, “Хичээх өдөр” 191 дуудлага ирж, дөрвөн хүн бэртсэн нь бусад өдрүүдтэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт аж.

Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн газарт өдөрт дунджаар 400 орчим осол аваартай холбоотой дуудлага ирж, өдөр бүр 1-2 хүн амиа алдаж, 15-20 хүн бэртдэг байна. “Хичээх өдөр” арга хэмжээг НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here