~Нийслэл хотод өдөртөө 34 хэмийн дулаан байна~
Малчид, ард, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, халуун хуурай салихитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Монгол Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 32-34 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.