Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 14-16 хэмийн дулаан байна

Нийслэл хотод 14-16 хэмийн дулаан байна

124
0
Tsag agaariin medee
Нийслэл хотод шөнөдөө 11 хэмийн дулаан байна
~Нийслэл хотод 14-16 хэмийн дулаан байна~

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here