~Нийслэл хотод 19-21 хэмийн дулаан байна~
Ихэнх нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.