Нийслэл хотын агаар гамшигийн байдалтай байна !
Улаанбаатар хот бүхэлдээ утаандаа “умбаж” өнжлөө. Утааны эсрэг “цорын ганц тэмцэгч салхи” байхгүйн улмаас үзэгдэх орчин эрс хязгаарлагдаж, энэ хотод амьд хүн амьдардаг гэхэд бэрхтэй боллоо.
Агаарын чанарын үзүүлэлт бүх цэгүүдэд 500-г хэдийнээ давав. Агаарын чанар сүүлийн 24 цагийн дотор даруй 5-10 дахин муудсан нь байдлыг улам хүндрүүлж байна.
Ийм үед хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.