Нүүр хуудас Нийгэм НӨАТ-ын ээлжит сугалаагаар 20 сая төгрөгийн азтан тодров

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 20 сая төгрөгийн азтан тодров

112
0

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 19-нд болж нэг иргэн 20 сая төгрөгийн азтанаар тодров.

Үндсэн сугалааны тохиролд 79369350 дугаар тодорч нийт 13 мянга 930 иргэн азтан болжээ. Тухайлбал, 20 мянган төгрөгийг 12 мянга 496, 100 мянган төгрөгийг 1284 иргэн хожжээ. Харин 500 мянган төгрөгийн азтанаар 132, 4 сая төгрөгийн азтанаар 15 азтан тодорсон бол 20 сая төгрөгийн азтанаар 1 нэг хүн тодорсон байна. Харин үндсэн сугалааны дээд хонжвор болох 100 сая төгрөгийн эзэн тодроогүй аж.

Мөн энэ удаагийн сугалаагаар 50 сая төгрөгийн Супер азтан тодроогүй. Тиймээс ирэх сарын ээлжит сугалааны Супер хонжвор 100 сая болж өсөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here