Улсын хэмжээнд 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 4367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4,12 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгджээ.