Нүүр хуудас Нийгэм “Огцом хүйтэрнэ” гэдэг ташаа мэдээлэл…

“Огцом хүйтэрнэ” гэдэг ташаа мэдээлэл…

160
0
"Огцом хүйтэрнэ" гэдэг ташаа мэдээлэл...

“Огцом хүйтэрнэ” гэдэг ташаа мэдээлэл болохыг мэдэгдэв !
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд 12 дугаар сард огцом хүйтэрнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас залруулсан байна.

Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр 2017 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, цаг агаар харьцангуй тогтвортой байх юм байна.

Мөн манай орны ихэнх нутгаар гол мөрөн, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here