Нүүр хуудас Танд тустай Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?

Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?

257
0
Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?
Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?
Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?
Таны нууц үгийг хялбар олох аргагүй байж болох ч түгээмэл ашигладаг нууц үг байж болох юм. Энэ нь өөрий цахим шуудан, банкны мэдээлэл, хувийн мэдээлэл зэргээ маш сайн нууц үгээр хамгаалах хэрэгтэй гэсэн үг юм. Бид ихэвчлэн өөрийн овог нэр, утасны дугаар эсвэл төрсөн он сар зэргийг фэйсбүүкийнхээ нууц үг болгон ашигладаг. Эдгээр түгээмэл нууц үгийг хакерууд ердөө хоёрхон секундын дотор л олж мэдэж чаддаг.
nuuts vg
Ямар НУУЦ ҮГ аюулгүй бол?

Төрөл бүрийн эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн жилд хамгийн түгээмэл ашигласан 10 нууц үг:

123456
123456789
qwerty
12345678
111111
1234567890
1234567
password
123123
987654321

Хэрэв энэ нууц үгүүд дунд таны ашигладаг нууц үг байгаа бол хакерууд таны нууц үгийг нэгхэн секунтын дотор олж мэдэж чадна. Ингэснээр таны хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

Хэрэв та шинэ нууц үг сонгох гэж байгаа бол дараах нууц үгүүдээс татгалзаарай:

Таны нэр
Таны овог
Таны төрсөн он, сар, өдөр
Таны тэжээмэл амьтны нэр
Таны төрсөн газар

Энэ жагсаалтанд ороогүй нууц үг ч бий. Хүмүүс ихэвчлэн өөрсдийн хувийн мэдээллийг нууц үгээ болгон ашигладаг. Учир нь энэ нь нууц үгээ мартахгүй, санахад амар байдаг гэж боддог.

Ямар нууц үг аюулгүй вэ?

Хялбархан цээжлэх боломжтой, аюулгүй нууц үг маш олон бий. Жишээ нь “coffeeironfreeze” буюу “кофетөмөрхөлдөөх” гэх мэт дурын 3 үг байж болох юм.

Уг нууц үгийг хакердахад 350 гаруй жил болно. Хэрэв төсгөлд нь тоо нэмсэн бол энэ нууц үгийг хакердахад 2270 жил, харин тоо болон тэмдэгтүүдийг нэмж ашиглавал таны нууц үгийг 40000 жилд ч олж мэдэх боломжгүй болдог.

Тиймээс та нууц мэдээллээ хамгаалахын тулд аюулгүй нууц үгийг сонгоорой.

Эх сурвалж:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here