Нүүр хуудас Нийгэм Орон байрны хулгай гэр хороололд их гарч байна

Орон байрны хулгай гэр хороололд их гарч байна

251
0

Оны эхний 10 сарын байдлаар Орхон аймгийн гэр хороололд нийт 316 хэрэг гарчээ. Үүний дийлэнх хувийг орон байрны хулгай эзэлж байна. Ихэвчлэн ажлын цаг буюу 08.00-16:00 цагийн хооронд, алслагдсан баг болох Их-Залуу, Дэнж, Эрдэнэ, Яргуйт багийн айл, өрхийн гэрт хулгайч орох болжээ.

Эдгээр газарт иргэд зуслангийн зориулалтаар хашаа байшин авч өвлийн цагт эзэнгүй орхидог байна. Тиймээс Цагдаагийн газраас өдрийн цагаар эргүүл, шалгалтыг  зохион байгуулж байна. Орхон аймгийн гэр хорооллын Цагдаагийн хэсэг нь 14 алба хаагчтай 10 багийн нутаг дэвсгэр,  67 мянга орчим хүн амыг хамарч ажилладаг. Нэг цагдаагийн алба хаагчид 10.000 орчим иргэн ногдоно. Норм стандартынхаа дагуу 3000 хүнд цагдаагийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой ч гурав дахин их ачаалалтай ажиллаж байгаа юм.
montsame.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here