Нүүр хуудас Нийгэм Орон нутгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг УБ хотод ирж ажиллана

Орон нутгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг УБ хотод ирж ажиллана

78
0
oron-nutag
Орон нутгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг УБ хотод ирж ажиллана

Улаанбаатар хотод үүссэн “Ковид-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.

Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгууллаа. Мөн багийн бүрэлдхүүнийг “Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалтад хамрууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here