Нүүр хуудас Нийгэм ОРОН СУУЦНЫ СӨХ-ТОЙ ХАМТРАН ХЯНАЛТЫН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

ОРОН СУУЦНЫ СӨХ-ТОЙ ХАМТРАН ХЯНАЛТЫН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

195
0

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдлээр “Приус” автомашины толь хулгайлсан Д гэгч, тээврийн хэрэгсэл ашиглаж автомашин болон машины эд анги хулгайлдаг А нарыг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж эхэлжээ. Гэмт этгээдүүд нь автомашины толь, толины хавтас, бүтээлэг, “приус” автомашины баттерей зэргийг хулгайлж бусдад хямд үнээр зарж борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.

Тус цагдаагийн хэлтсээс энэ төрлийн болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Орон сууцны СӨХ-той хамтран хяналтын эргүүл ажиллуулж эхэлжээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хангай” хотхоны СӨХ-ны хяналтын эргүүл С.Шижирбат “Бид Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарч, оршин суугчдын автомашин, түүний эд зүйл хулгайд алдагдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахад цаг алдалгүй цагдаад мэдэгддэг. Хяналтын эргүүл ажиллаж эхэлсэнд иргэд таатай хандаж байгаа” гэж ярилаа.

Мөн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамаардаг нутаг дэвсгэрт хэв журмын урамшуулалт эргүүл ажиллаж байгаа юм.

Иргэдийг автомашинаа гэрэлтүүлэггүй газар орхихгүй байх, ил зогсоол, дулаан гараажид тавих, дохиоллын систем суулгах зэргээр эд зүйлээ хамгаалах, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here